Анкарагийн шинэ жилийн ганц хоёр зураг болон Золоогийн дуулсан дууг орууллаа. Гоё дуулсан байна лээ. Мөн Анкарад сурдаг нийт оюутан залуустаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье!!!

Энэ сарын 2-5-ны өдөр Монгол-Туркийн эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны тавдугаар хуралдаан Турк улсын Анкара хотноо болно. Хамтарсан хуралдаанд оролцохоор Монголын талаас Байгаль орчин, аялал жуучлын яам, Гадаад хэргийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газар хэлтсийн дарга нар, Усны хэрэг эрхлэх газар, Сэргээгдэх эрчим хүчний газрын дарга нар оролцсон арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс, бизнесийн салбарын төлөөлөгчид өчигдөр Европыг зорилоо.