Таньд энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
2010 оны 01 сарын 21-ний өдөр Турк улсын “Реферанс” сонинд Монголчуудын тухай гүтгэлэг, доромжлолын шинжтэй таагүй нийтлэл гарсан явдалд Монголын залуучууд, Иргэний Хөдөлгөөний гишүүд бид тун их харамсаж байна.
Энэхүү нийтлэлд Монголчуудыг хэт доромжилсон, Монгол үндэстний нэр төрд шууд халдсан бүдүүлэг үг хэллэгүүд хэрэглэж гүтгэн доромжилсныг бид эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлье.
Мөн энэхүү гүтгэлэг, доромжлолын шинжтэй мэдээллүүдээ Турк улсын бүх өдөр тутмын сонин телевизээр цацаж Монголчуудын тухай өргөн хүрээтэй эсрэг суртал ухуулга хийснийг залруулж, Монголчуудын нэр төрийг сэргээх зорилгоор доорхи арга хэмжээнүүдийг авч өгөхийг хүсье:
1.Энэхүү нийтлэлтэй холбогдуулан Ноён Элчин Сайд Та Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан Турк улсын төр засгийн албан ёсны байрь суурийг тодорхой илэрхийлэх,
2.Доромжлол, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан “Реферанс” сонин болон түүний сэтгүүлч Жале Озгентурк нь Монголчуудаас өөрийн биеэр уучлал гуйхыг шаардаж байна.
Жич: Танай улсын хэвлэл мэдээллээр цацагдсан дээрхи нийтлэл нь хоёр улсын иргэд хоорондын харилцаанд ноцтой хохирол учруулж байгааг анхааран үзэж дээрхи шаардлагуудад бодит хариу өгөхийг хүсье.
АН-ын гишүүн, Иргэний Хөдөлгөөний Тэргүүн, Доктор Ж. Батзандан





Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих